
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 448 бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Г.Батсүх анх удаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, “Электрик ком” ХХК-ны бөх, сумын заан Х.Дарамзагд үзүүрлэлээ.
Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Б.Батбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатын хүү Хангай нар шалгарав.
Дархан аварга А.Сүхбатын хүү Хангай их шөвөгт шалгарлаа | ||
Үзсэн: 6220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.