
Архангай аймгийн Өгий нуур суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өгий нуурын тунгалаг мөсөн дээр "Өгий цом-2017" тэмцээнийг мөсөн шагай харваа, мөсний загасчлал гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа.
Монголын загасчлалын холбооны нийгэмлэг дөрөв дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загас барьдаг. Өөрөөр хэлбэл 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг юм. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжээд, буцаан нууранд нь тавьж, хэн хамгийн том, их жинтэй загас барьсан нь аварга болдог ажээ. Тэмцээнд “Улаанбаатар” баг тэргүүлж, “Хөх тул”, “Хулд” баг удаалсан юм.
Харин Архангай аймгийн мөсний шагайн харвааны “Өгий цом” тэмцээнд 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, Цэнхэр сумын харваач Н.Батхүү, Батцэнгэл сумын харваач М.Содномцамц, Цэнхэр сумын харваач З.Түвшинбат, Өгийнуур сумын харваач Д.Адуучинбаатар, Улаанбаатар хотын харваач Б.Пүрэв-Очир нар эхний таван байрт шалгарчээ.
Багийн дүнгээр шагайн харвааг Цэнхэр сумын харваачид тэргүүлсэн юм.
"Өгий цом-2017" тэмцээнд Цэнхэр сумын харваачид тэргүүллээ | ||
Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.