
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх дөрөвдүгээр сард зохиох барилдааны хуваарийг гаргажээ.
Дараах байдлаар танилцуулья.
Дөрөвдүгээр сарын 2-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан.
Дөрөвдүгээр сарын 7-нд Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан.
Дөрөвдүгээр сарын 8-нд Ардчилсан намын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.
Дөрөвдүгээр сарын 9-нд "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан.
Дөрөвдүгээр сарын 16-нд Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан.
Дөрөвдүгээр сарын 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.
Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.
Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь гарчээ | ||
Үзсэн: 1627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.