Шууд Chart

Эрлийз дээд ангилалын эхний 10-д хурдалсан хүлгийг танилцуулья

2017-03-29 13:26:59

“Дүнжингарав-2017” төвийн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болсон билээ. Тус наадмын эрлийз дээд ангилалын эхний 10-д хурдалсан хүлгийг танилцуулья.

  1. Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр. Уралдаанч 10 настай Б.Буянжаргал.
  2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахын хээр. Уралдаанч 12 настай Д.Батцоож.
  3. Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. Уралдаанч найман настай Э.Түвшинжаргал.
  4. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат уяач Т.Ганболдын бор. Уралдаанч 10 настай Т.Бат-Эрдэнэ.
  5. Булган аймгийн Баяннуур сумын харьяат уяач С.Манлайбаатарын хар. Уралдаанч 11 настай Б.Пүрэвтал.
  6. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн “Луу” халтар. Уралдаанч найман настай А.Болд-Эрдэнэ.
  7. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат уяач О.Отгонбаатарын зээрд. Уралдаанч 13 настай Н.Нэргүйбаатар.
  8. Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. Уралдаанч есөн настай Г.Хүсэлбаатар.
  9. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Баярцогтын хамар цагаан зээрд. Уралдаанч 13 настай Б.Рагчаа.
  10. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач П.Сэргэлэнгийн хээр. Уралдаанч 10 настай О.Эрдэнэчулуун.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрлийз дээд ангилалын эхний 10-д хурдалсан хүлгийг танилцуулья   
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй