Шууд Chart

Энэ сард болох барилдааны хуваарийг танилцуулъя

2017-04-03 12:09:53

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ.

Хамгийн том буюу энэ сарын 9-нд болох Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.

Өнгөрсөн жил тус барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэсэн бол их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан билээ. Сонгинохайрханы хишиг барилдаан арав дахь жилдээ болж буйгаараа онцлог юм.

Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 04-р сарын 07-ны 16:00 цагаас Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан.
  • 04-р сарын 08-ны 14:00 цагаас Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.
  • 04-р сарын 09-ний 14:00 цагаас "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан.
  • 04-р сарын 16-ны 14:00 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан.
  • 04-р сарын 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.
  • 04-р сарын 30-ны 14:00 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ сард болох барилдааны хуваарийг танилцуулъя  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй