Шууд Chart

Улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ

2017-04-10 11:24:35

“Сонгинохайрхан уулсын хишиг” барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Увс аймгийн Хяргас сумын уугуул, улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд нар шалгарсан юм.

Бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг "Дөрвөн уулын хишиг" барилдаан 2007 оноос эхлэх зохион байгуулагдаж байгаа билээ. Тус онд "Богд Хан-Уул"-ын хишиг барилдаанаар эхэлж, Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэн улсын гарьд Ш.Жаргалсайхан үзүүрлэж байв.

Энэ жилээс чансаа өндөр 128 бөх зодоглож байхаар болгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ  
Үзсэн: 2960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.193.xxx] 2017-04-10 11:42
Зайлуулдаа,хэд хоногын дараа Баасанхүү юм хэрэглэсэн нь тогтоогдсон,шагналыг дараагийн хүнд нь шилжүүлэх боллоо гэж бүү яригдаасай,ингэж бантагнасаар байгаад бүр итгэл алдарсан,бөх үзэх сонирхолгүй болсон.

Бидэнтэй нэгдээрэй