
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын дарга З.Энхболдын Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолын дагуу 2013 оны 3 дугаар улиралд зохион байгуулагдсан тив, дэлхийн хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
2013 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Оюунд даалгалаа.
Тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоол гаргана | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.