Шууд Chart

Инфляцийн төлөв байдлын тайланг танилцууллаа

2017-04-13 13:53:31

Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран арилжааны банкуудын эрсдэлийн удирдлага, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүд, үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдэд зориулан  2017 оны нэгдүгээр улирлын "Инфляцийн төлөв байдлын тайлан"-гийн талаар сургалтыг зохион байгуулав. Сургалтанд Монголбанкны Мөнгөнийн бодлогын газрын Мөнгөнийн бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд оролцож, шинэ гарсан тайлангийн онцлог болон доторх гол агуулгуудын талаар дэлгэрэнгүй тайлбар-лекц хийлээ.

"Инфляцийн төлөв байдлын тайлан" нь улирал бүр гардаг бөгөөд төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг болдог. Тус тайланд эдийн засгийн гадаад орчны гол өөрчлөлтүүд, дотоод эдийн засагт өрнөсөн үйл явдлууд, цаашдын төлөв байдлын талаарх шинжилгээнүүдийн үр дүнг тоймлон багтаасан байдаг.

Төв банк цаашид "Инфляцийн төлөв байдлын тайлан" гарах тоолонд санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, их дээд сургуулиудын оюутнуудад хандсан сургалт семинаруудыг зохион байгуулж, макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар нээлттэй ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бий болгохоор зорьж байна.


Инфляцийн төлөв байдлын тайланг танилцууллаа  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй