Шууд Chart

Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-08-06 15:13:38

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ 15:00 цагийн байдлаар нийт 6 ойн түймэртэй байгаагаас 3 ойн гал түймрийг цурамд оруулж, 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 227 алба хаагч, 17 автомашин, 1 нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, 4 автомашин буюу нийт 299 хүн, 21 автомашин, 1 нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын суманд-2, Увс аймгийн Сагил суманд-1 нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1, Баян-Өлгий аймгийн Булган суманд-1 буюу нийт 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хоногт /2025.08.05/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”, Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан нийт 4 ойн түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд орууллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансараас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.


Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй