Шууд Chart

Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 74385 хүүхэд бүртгүүлээд байна

2025-08-06 12:40:02

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд 08 дугаар сарын 06-ны өдрийн 12:30 цагийн байдлаар 74,385 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулсан байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" платформоор хүлээн авна.


Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 74385 хүүхэд бүртгүүлээд байна  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй