Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагад нийт 289 сая төгрөгийн хохиролтой 73 залилах гэмт хэргийн дуудлага бүртгэгджээ

2025-08-07 11:02:42

2025 оны наймдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 07-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 289,477,000 төгрөгийн хохиролтой 73 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 113,1 сая төгрөгийн хохиролтой 57 хэрэг буюу 78 хувь нь Фейсбүүк орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.

\Фейсбүүк залилах гэмт хэргийн хохирлын 70.11 хувь буюу 79.2 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явуулжээ. Иймд "Мөнгө зээлээч" гэсэн чат ирсэн тохиолдолд Сайтар нягталж, шалгах, Мессеж, чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагад нийт 289 сая төгрөгийн хохиролтой 73 залилах гэмт хэргийн дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй