Шууд Chart

Нийслэл болон аймгийн сургууль, цэцэрлэгт 3324 багшийн сул орон тоо байна

2025-08-06 12:55:03

Бага, дунд боловсролын салбарын албан ёсны статистик маягтын /БДБ-19/ дагуу жил бүрийн 7 дугаар сард тухайн хичээлийн жилд ЕБС-д шаардлагатай багшийн мэдээллийг нэгтгэн гаргадаг.

БДБ-19 мэдээгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3.324 багшийн сул орон тоо үүсээд байна. Үүний 1.590 нийслэлд байна.

Сургуулийн өмнөх боловсролын салбарын шаардлагатай багш, ажилтны мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын судалгаанд үндэслэн гаргалаа.

Сургуулийн өмнөх боловсролд 1.147 багш, ажилтны сул орон тоо үүсээд байгаагийн 339 нь бүлгийн багш байна. Үүний 685 нийслэлд байгаа ба 202 нь бүлгийн багшийн сул орон тоо байна.

Мөн 2024-2025 оны хичээлийн жилд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2.877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж багш мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна.

Багшийн сул орон тоог нөхөх хүрээнд

  • Багш мэргэжлээр шинээр төгсөж буй иргэдэд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх;
  • Орон нутагт ажиллах багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд хамтран ажиллах;
  • Дээд боловсролтой иргэдийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр багшлах эрхийн богино хугацааны болон хөрвөх сургалтуудад үе шаттай хамруулах;
  • Өөр салбарт ажиллаж байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш мэргэжилтэй иргэнийг гэрээгээр болон цагийн багшаар ажиллуулах боломжийг олгох;
  • Багш хөтөлбөрөөр суралцаж буй 3, 4 дүгээр курсын оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлага хийлгэх, тухайн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг хүсэлтийнх дагуу сул болон дутагдалтай багшийн орон тоонд ажиллуулах;
  • Удирдах ажилтнууд өөрийн мэргэжлийн чиглэлийн хүрээнд цагаар хичээл заах... гэх мэтээр тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн боловсролын байгууллагууд өөр өөрсдийн тохируулан ажиллаж байна.

 


Нийслэл болон аймгийн сургууль, цэцэрлэгт 3324 багшийн сул орон тоо байна  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй