Шууд Chart

Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ

2025-08-04 16:46:23

БНХАУ-ын Эрээнхот боомт 2025 оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал ачаа тээврийн нэвтрэх цагийн хуваариа өдөр бүр 08:00–22:00 цаг хүртэл сунган ажиллуулахаар болжээ.

Энэ нь зуны улирлын тээвэрлэлтийн оргил үеийг оновчтой зохион байгуулах, хилээр нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд ингэснээр өдөр тутмын тээвэрлэлтийн хүчин чадал 25 хувиар өсөх боломжтой болж байна.

Хамгийн сүүлд, 2025 оны долоодугаар сарын 31-ний байдлаар Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газраар 1 сая 605 мянган зорчигч, 427 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 20 хувиар өссөн үзүүлэлт юм. 


Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй