Шууд Chart

Хүүхдийн 108 утсанд дуудлага тасардаггүй, ачаалалтай ажилладаг

2025-08-06 10:43:08

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны ТНБД Л.Мөнхзул болон бусад холбогдох албан тушаалтнууд ХГБХХЕГ-т ажиллалаа. Засгийн газрын бодлого ямар түвшинд хэрэгжиж, хяналт хэрхэн тавигдаж байгаа талаар хэрэгжүүлэгч агентлаг хийсэн ажлын тайлан, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөт ажлуудаа тайлагналаа.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “нэн тэргүүнд анхаарах асуудал нь, манай улс хүний хөгжлийн суурь асуудал болох хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогыг хамгааллын бодлоготойгоо ижил түвшинд авч үзэх шаардлагатай байгаа. Хөгжил, соён гэгээрэл дэмжигдсэн цагт залуусын төлөвшил, залуу гэр бүлүүдийн хандлага, дагаад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд буурах болно” гэдгийг онцолж байв.

Хүүхэд, гэр бүлийн салбарын орон тоог цомхотгохгүй байх, автомашины асуудлыг шийдвэрлэх, засвар тоног төхөөрөмжийн зардал, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхааран ажиллахаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамлгааллын сайд Т.Аубакир хэлэв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХГБХХЕГ-ын харьяа 108 тоот утсанд дуудлага тасардаггүй, ачаалалтай ажилладаг. Гэтэл орон тооны цомхотгол нь хавтгайгаараа буюу энэ салбарт мөн хийхээр болсон нь ажлын бүтээмж буурах, одоо байгаа орон тоогоороо ачаалалтай ажилладаг хүмүүсийн хувьд хүнд нөхцөл байдал үүсгээд байгаа гэдгийг салбарынхан нь сайддаа уламжилж байлаа.


Хүүхдийн 108 утсанд дуудлага тасардаггүй, ачаалалтай ажилладаг  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй