Шууд Chart

Бразилийн авлигын хэрэгт 80 гаруй улс төрчийн нэр дурдагджээ

2017-04-18 10:00:00

Бразил улсын Дээд шүүхийн шүүгч Эдсон Факин авлигын хэрэгт тус улсын 83 улс төрч холбогдсон талаар мэдээлсэн байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч Микэл Тэмэр-ийн Засгийн газрын 9 гишүүн, Гадаад харилцааны сайд Алоизу Нунес, Иргэний асуудал хариуцсан сайд Элисеу Падилья, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Уэллингтон Франку, Хот хөгжлийн сайд Бруну Араужу, Шинжлэх ухаан, технологийн сайд Жилберту Кассаб, Соёлын сайд Роберту Фрейри, Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан сайд Элдер Барбалью, Худалдаа, үйлдвэрлэлийн хөгжлийн сайд Маркус Перейра, Хөдөө аж ахуйн сайд Блайру Мажжи нарын нэрс дурдагджээ. Эдгээр хүмүүсээс гадна Сенатын 29 гишүүн, бага хурлын 42 гишүүн, орон нутгийн 3 захирагч холбогдоод байгаа юм байна.


Бразилийн авлигын хэрэгт 80 гаруй улс төрчийн нэр дурдагджээ  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй