Шууд Chart

ОХУ-ын шүүх баривчлагдсан генералын эхнэр, хүүхдийн хөрөнгийг хураан авчээ

2017-04-18 12:00:00

Долоо орчим сая рублийн хахууль авсан хэргээр баривчлагдсан Холбооны хамгаалалтын газар (ХХГ)-ын дарга Лопыревын эхнэр, хүүхдийн эзэмшдэг хоёр байр, газрыг хураан авах шийдвэрийг Москва хотын Басманны дүүргийн шүүх гаргажээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Цэргийн шүүх Лопыревыг саатуулах хугацааг 4 дүгээр сарын 23 хүртэл сунгасан аж. Түүний хэрэг нь нууцын зэрэгтэй тул шүүх хурлыг хаалттайгаар явуулсан байна.

2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 96-р Гарнизоны цэргийн шүүх мөрдөн байцаагчийн саналаар генералыг баривчилжээ. Түүний өмгөөлөгч уг асуудлаар хүсэлт гаргасан боловч 3 дугаар тойрггийн шүүх хүлээн авахаас татгалзсан юм байна.

Холбооны мөрдөн шалгах хорооны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар, Холбооны аюулгүй байдлын албатай хамтран ХХГ-т шалгалт хийж, тус газрын Кавказ дахь нэгжийн дарга Лопырев барилгын засварын ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлаж, ажлыг нэгэн компанид өгч, хариуд нь их хэмжээний хахууль авсан болохыг тогтоосон ажээ. Лопыревийг 7 сая рублийн хахууль авсан хэргээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.6 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” зүйл ангиар 15 хүртэл жилийн хорих ял оногдуулж магадгүй юм байна.


ОХУ-ын шүүх баривчлагдсан генералын эхнэр, хүүхдийн хөрөнгийг хураан авчээ  
Үзсэн: 3393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [116.44.154.xxx] 2017-04-19 00:21
ulger avah boljee sainiig duuriaval sarnii gerel
Зочин [202.126.89.xxx] 2017-04-18 19:37
манайд хэрвээ ингэж хууль үйлчилбэл цэрэг цагдаагийн олон генерал хурандаа нар шоронд орно доо.Сайханбаяр, Онцгойбаяр гээд генералууд, Ганбат, Ганхуяг гээд олон хурандаа нар орно доо.
Зочин [202.9.41.xxx] 2017-04-18 16:10
Манай шүүх цагдаа прокурор ингэж ажиллах цаг хэзээ вэ??????
zaluu [202.9.43.xxx] 2017-04-18 14:50
xaxa eej ni tursun ahtaigaa shaaltsaad tursun esvel aav ni tursun egchteigee shaaltsaad tursun mongolchuudiin uhaanaar bol avilgachid luivarchid avilga luivraar olj avsan hurungu munguu bugdiig ni uuriinhuu ner deer bailgaj baidag gej boddog gesen. xaxaxaxa harin hariin uhaantnuud tegj boddoggui gedeg ni haragdaj baina shuu
Зочин [202.21.105.xxx] 2017-04-18 13:49
насаараа ажиллад хөрөнгө хурааж чадахгүй байхад ийм ихийг хаанаас хураах нь ойлгомжтой эсвэл бид хөрөнгөө хураахгүй бна уу
КӨӨРКИЙ [202.72.245.xxx] 2017-04-18 13:48
ОРОСТ ЗӨВХӨН БОССТ ТААЛАГДАХАА БАЙСАН АМЬТАД Л ШОРОНД ЯВДАГ ЮМ Ш ДЭЭ
Зочин [37.142.88.xxx] 2017-04-18 19:35
Босс гэж өмхийрсөн баассыг хэлдгийнэ болцийншдээ Наадах босс бөөсс чинь хуучирсан мэдвүү
Зочин [112.72.8.xxx] 2017-04-18 14:21
mongolin shuuh shydarga bol ingej bolno sh de haramsaltai ni ter abilgaas ni shuuh nereer hybi abchihaar ter huniig yaj ch chadahgui shuu de
ЗОЧИН [202.179.26.xxx] 2017-04-18 13:40
ОРОС АХ НАРААСАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ АВАХ ЦАГ БОЛЖЭЭ. САЙНЫГ ДУУРИАВАЛ САРНЫ ГЭРЭЛ

Бидэнтэй нэгдээрэй