Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2017-04-26 08:35:56

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2017.04.25) хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр (2017.04.19) Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилов.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй