Шууд Chart

Өмнөговь аймгийн удирдлагууд ШУТИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017-04-26 11:47:28

Өмнөговь аймаг ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд дутагдалтай боловсон хүчнийг бэлтгэхээр болсон билээ. Ингэснээр уул уурхайн компанид орон нутгийн иргэдийг давуу эрхтэйгээр ажиллуулах боломж бүрдэх гэнэ.  

Монгол улсын стратегийн томоохон орд газар болох “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг томоохон уул уурхайн компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр компаниудад ажиллах хүчийг орон нутгаас 50-аас дээш хувиар бүрдүүлдэг байх бодлого барьж байна.

Орон нутгийн иргэдийг уул уурхайн компаниудад давуу эрхтэйгээр оруулахын тулд чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговь аймаг нь ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговь аймгийн удирдлагууд ШУТИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй