Шууд Chart

“Үе тэнгийнхний дарамт шахалт” жүжгийг дунд сургуулийн багш найруулжээ

2017-04-26 12:48:37

Өсвөр үеийнхний дунд гардаг “Үе тэнгийнхний дарамт шахалт” сэдвээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар сургуулийн сургалтын менежер Уранчимэг жүжиг найруулжээ.

Тэрбээр энэ жүжгээ аймгийн төвийн таван сургуулийн ахлах ангийн 300-аад сурагчид толилуулсан байна.

Жүжгийн гол зорилго нь өсвөр үе, оюутан сурагчдыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа ЕБС-ийн сурагчдыг үе тэнгийхээ дарамт шахалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн аж.

Жүжигт өсвөр үеийнхний санамсаргүй болон санаатайгаар бие биенээ цахим орчинд бичих, доромжилж гүтгэх, танхайрах, мөнгө нэхэж дарамтлах, согтуурах, хүний биед санаатай хүрэх, гэмтэл учруулах гэх зэрэг чиглэлээр гэмт хэрэгт татагдаж болох бүхий л ишлэлүүдийг нэг цогц болгон өгүүлжээ.

Ахлах ангийн сурагчдад жүжгийг үзүүлсний дараа эдгээр зөрчлүүдтэй холбоотой хуулийн мэдээллийг цагдаагийн газраас өгч, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнгээ улам их өгчээ.

Дээрх жүжгийн зохиол нь улсын хэмжээний сургуулиудад мэргэжлийн жүжигчдээр тоглуулах гурван жүжгийн нэг болж чадсан байна. “Бариа” буюу “Үе тэнгийнхний дарамт шахалт” жүжгийг үзсэн ахлах ангийн хүүхдүүд үе тэнгийнхний ямар нэг дарамт шахалтгүй анги болж бусаддаа уриалга гаргахаар болсон гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Үе тэнгийнхний дарамт шахалт” жүжгийг дунд сургуулийн багш найруулжээ   
Үзсэн: 1985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй