Шууд Chart

Бид жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрдэг

2017-04-27 13:40:56

Хан-Уул дүүргийн 15-р хороонд оршин суудаг Бат-Эрдэнийн Алтангэрэлийн гэр бүлд зочилж, “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийнхээ нэгэн өнгийг хамтдаа бүтээлээ. Гэрийн эзэн байгалийн ухааны салбарт ажиллаж, сүүлийн гурван жил агаарын бохирдлыг бууруулахад гар бие оролцож явна. Харин гэргий Тамарагийн Тунгалаг нь нягтлан бодогч мэргэжилтэй. Ханийнх нь хошигнож хэлснээр ээжийн “гавьяаны амралт”-таа авч, одонгийн хүүхдээ өсгөн гэртээ суугаа. Үрсийнхээ хэлд  орох шулганаан, хөлд орох бужигнаанаас амьдралынхаа үнэ цэнийг олсон тэдний ертөнцөд хамтдаа саатъя...

-“Үр хүүхдээ зөв хүмүүжүүлье гэвэл өөрсдөө эхлээд үлгэрлэ...” гэсэн үг бий. Та хоёр хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна вэ?

Б.Алтангэрэл: -Миний аав надад “Хүн яг ингэж амьдарна гэсэн заавар байхгүй. Тиймээс өөрийнхөө гаргасан шийдвэрт өөрөө эзэн болж яваарай” гэж дандаа хэлдэг байсан. Аавынхаа энэ үгийг би амьдралынхаа зарчим болгодог. Хүүхэд болгон заавал онц сурах албагүй ээ. Хамгийн нэгдүгээрт эрүүл байх ёстой. Хоёрдугаарт хүүхэд өөрөө аз жаргалтай байх ёстой. Аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчныг бүрдүүлж өгвөл хүүхэд аяндаа зөв хүмүүждэг юм болов уу.

Т.Тунгалаг: -Манайх хоёр охин, хоёр хүүтэй. Том охин 7 настай, 5 настай хоёр хүү маань ихэр, харин бага охин 6 сартай.  Хоёр хүү минь аутизмын эмгэгтэй. Тусгай боловсрол эзэмших хэрэгтэй ч гэсэн бид энгийн хүүхдүүдтэй хамт сурч хөгжөөсэй гэж хүсдэг. Нийгмийн муу, сайн бүхий л харилцааг давж гарч, өөрсдийнхөө гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх чадвартай хүн болоосой гэдэг үүднээс манай хүн хөвгүүддээ их цаг гаргадаг. Хэдийгээр аутизмын эмгэгтэй хүүхдүүд дассан газраасаа өөр орчинд байх дургүй ч гэсэн аав нь кино театр, усан бассейн, тоглоомын талбай, үсчин... гээд хүн ихтэй газруудаар дагуулж явж нийгмийн харилцаанд дасгадаг юм.

-Хөвгүүд нь аутизмын эмгэгтэй гэдгийг анх яаж таньсан бэ?

Т.Тунгалаг: -Хоёр хүү маань 2 ой хүрээд бусад хүүхэдтэй адил ярихгүй, ярьсан зүйл хүлээж авахгүй, нэрээр нь дуудахаар харахгүй байх... зэрэг шинжүүд ажиглагддаг байсан. Битүүхэн санаа зовоод уншиж судлахаар “аутизм” гэсэн нэр томьёо гараад ирнэ. “Биш байх аа, шинж тэмдгүүд нь бүгдээрээ байхгүй юм чинь...” гээд эхэндээ хүлээн зөвшөөрөхөөс айж байгаа юм л даа. Тэгж явсаар байгаад бид хоёр 3 нас өнгөрч байхад нь оношлуулсан. Гарцаагүй аутизмын эмгэгтэй гэдгийг мэдсэн тэр өдөр үнэхээр хямарсан. Хоёрын хоёр хүүхэд маань ийм эмгэгтэй гэж бодохоор тэнгэр нураад ирэх шиг л санагдсан. Эхний хэдэн сар яах учраа ч олохгүй сэтгэл санааны хямралтай, ингээд орхичихож болохгүй учраас эрэл хайгуул хийж, өөрсдийнхөө хэмжээнд уншиж судлахаас гадна хүмүүсээс зөвлөгөө авах зэргээр оролдлого хийж эхэлсэн дээ. Эхлээд хүлээн зөвшөөрөх хамгийн чухал юм байна лээ. Хүлээн зөвшөөрсний дараа дараагийн алхмууд ахицтай урагшилсан. Одоо манай 2 хүү тусгай боловсролтой цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг. Энэ хэрээр хүүхдүүд маань улам сайжирсан. Хоёр хүүгээ нэг үг хэлсний төлөө гэр бүлээрээ баяр хөөр болж алгаа ташдаг. Амьдрал гэдэг аз жаргалыг яаж мэдрэх вэ гэдгээс хамаардаг юм билээ.

-Аавынх нь хувьд хүүхдүүдийнхээ энэ байдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

Б.Алтангэрэл: -Ийм асуудал аав нарт хамгийн хэцүү санагддаг байх аа. Ээж хүн бол сэтгэлээ онгойтол уйлна, эрс шийдвэр гаргана, хүлээн зөвшөөрнө. Харин аав нар бол үгүй л гээд зүтгэнэ. Би чинь нээлттэй хүн юм шиг хэрнээ бодит амьдрал дээр асуудал тулаад ирэхэд дотогшоо л болчихдог юм байна. Эхний гурав, дөрвөн сард дотроо буглаад л, их хэцүү байсан. Тэгж тэгж нэг өдөр нэг сайн уйлж аваад, бас нэг өдөр найзуудтайгаа тасартлаа архи уугаад сэтгэл нэг онгойж билээ. Энэ бүхэнд хань минь л дэргэд байж, намайг зөв чиглүүлж сэтгэлийн дэм өгсөн. Эндээс л бид хоёрын амьдралыг харах, ертөнцийг үзэх үзэл тэс өөр болсон. Нуулгүй хэлэхэд, өмнө нь би охиныгоо “сургуулийнхаа номер нэг сурагч байгаасай...” гэж боддог байсан. Харин одоо бол тийм биш ээ. Хүүхдүүд маань эрүүл саруул, аз жаргалтай л байвал бусад зүйлс асуудал биш ээ гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон доо.

-Нээрээ л алив нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрсний дараа ойлгодог. Хоёр хүүхдийнхээ ирээдүйг яаж хардаг вэ?

Б.Алтангэрэл: -Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн сул тал нь нийгмийн харилцаанд ордоггүй. Санаа зовж байгаа зүйл гэвэл “ирээдүй нь яах бол” гэдэг том асуулт. Тодорхойгүй, ойлгомжгүй, айдастай орчин л харагддаг. Гэхдээ хүүхдүүд маань энэ бүхнийг даваад, өсч хүмүүжээд гэр бүл зохиогоод явбал үнэхээр сайхан. Ажил үйлс эрхлээд явбал гоё л байна. Угаагч ч байсан хамаагүй ямар нэгэн ажлыг өөрөө л аз жаргалтайгаар хийвэл бид хоёрын хувьд аз жаргал тэр.

Т.Тунгалаг: -Аутизмын эмгэгтэй хүүхдийн нэг онцлог нь өөрийгөө илэрхийлэхдээ муу. Өөрийгөө илэрхийлж чадахгүй үедээ уйлна, хашгирна, цохино. Нэг нь уйлчихаар нөгөөх нь дагаад уйлна. Том охин маань бас дагаад хямарна. Дүү нараа ойлгодог ч гэсэн хүүхэд л юм болохоор бас заримдаа барьцана. Энэ бүхэн амаргүй л дээ. Бид хоёр янз янзаар л арга хайна. Яг юу ойлгуулахыг хүсч байгааг мэдэхийн тулд судална, ажиглана. Яагаад хямарсан байна, дараа нь тэр хямралыг давтуулахгүй байхад анхаарна. Энэ бүхнийг хамтдаа даван туулах л хамгийн чухал. Гадуур хүүхдүүдтэйгээ хамт явахаар хүмүүс амархан дүгнэлт хийдэг. Таалагдахгүй юмс, орчинд хоёр хүү маань тавгүйтээд уйлах, өөрсдийнхөөрөө зүтгэх энүүхэнд. Тэгэхээр хүмүүс “хүүхдээ буруу хүмүүжүүлээд, эрхийн балай...” зэргээр элдвээр хэлдэг. Аутизмын эмгэгтэй зарим хүүхдийн хөгжил хөнгөн байдаг учраас энгийн цэцэрлэгт явуулахаар эцэг, эхчүүд  “мэдрэл муутай хүүхэдтэй нэг ангид орууллаа...” гэх зэргээр ялгаварлан гадуурхдаг гэж сонссон. Тиймээс нийгмийн харилцаа эрүүл байгаасай гэж аав, ээжүүд бид маш их хүсч байна. 

Б.Алтангэрэл: -Аутизмын эмгэгтэй хүмүүс хүнтэй гэхээсээ илүү объекттэй харьцахдаа гаргуун. Би хоёр хүүдээ өнгө заах гээд мянга оролдоод сурахгүй байхад тэд компьютерээр видео үзэж байгаад л нэрлээд сурчихдаг. Тиймээс давуу талуудыг нь хөгжүүлж харилцаанд хөтөлбөл илүү хялбар юм болов уу гэдэг үүднээс бид хоёр сүүлийн үед өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүмүүст зориулсан апликейшн гаргах гээд ажиллаж байна. Дэлхийн бусад орнууд энийг аль хэдийнэ судлаад, 4000 орчим апликейшн гарчихсан юм билээ. Харин монгол хэл дээр байдаггүй. Хийж эхлэхгүй л бол хүлээгээд суух цаг, зав байхгүй бидэнд байхгүй учраас энэ ажлыг санаачилж, суурь “чулууг” нь тавьж байна. Магад олон түмний санал санаачилгаар энэ ажил цаашдаа улам боловсронгуй болох биз ээ.

-Айл болгонд аз жаргал нь өөр өөр хэмжүүрээр хэмжигддэг байх. Танай гэр бүлийн аз жаргалын тухай асуугаад ярилцлагаа жаргаая...

Б.Алтангэрэл: -Бид жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг болсон. Хамгийн энгийн жишээ гэхэд хүн өөдөөс нь хараад инээхэд ямар ч хүн инээдэг, үгүй ядаж мушийдаг. Харин аутизмын эмгэгтэй хүүхдүүд тэр бүр хариу үйлдэл үзүүлдэггүй. Заримдаа манай хоёр хүүгээс гэнэт хариу үйлдэл гарна л даа. “Сайхан амраарай” гээд хэлэхэд өмнөөс “сайхан амраарай” гэж хариулж байгаа нь бидний хувьд маш их үнэ цэнэтэй, баяр хөөр байдаг. Харанхуй орчноос айдаг хэрнээ кино театрт нүдний шил зүүгээд попкорн идэж суугаа нь л бидэнд аз жаргал юм. 

Т.Тунгалаг: -Хүүхдүүдээ эрүүл саруул, инээд хөөртэй, өөрийнхөөрөө байгааг харах л аз жаргал байдаг. Тэр дундаа аутизмын эмгэгтэй хоёр хүүхэдтэй айл чинь тэднийгээ баяр бахдалтай, хөгжил дэвшил ихтэй байгааг нь харах л бөөн аз жаргал юм. Ийм үед бид чинь гэрээрээ баяр хөөр болж, аав ээж, ахан дүүс рүүгээ хүртэл утасдаж дуулгана. Амьдрал ийм л энгийн шүү дээ.

Амьдрал тэр чигээрээ саадгүй, дандаа аз жаргалтай байдаггүй. Хонгорхон үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө холч ухаанаар амьдралаа залж яваа өөдрөг нэгэн айлд “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгээ бүтээлээ. Хүмүүс бидний сэтгэлийн гэрэл ямагт өөр бусдынхаа өмнөх замыг гэрэлтүүлж байвал хичнээн сайхан...

Нийтэлсэн: Б.Болормаа

Бид жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрдэг   
Үзсэн: 33964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
God [139.5.216.xxx] 2017-05-14 01:01
Autism (Auto buyu oorooroo baih gededees garaltai nershil) -iig hugjiltei orond bol ovchin emgeg gedeggui yum shu, busdaas yalgaatai neg hev shinj l gej uzdeg, jishee ni oromnii ot shig sahilgagui huuhed ene ter gej bdag shig. Indigo huuhduud autistic baih ni elbeg gej unshsan, shinj temdeg ni bas adilhan bdag.
bagsh [202.70.46.xxx] 2017-04-29 13:06
Sain uu. Ta buhen Ur huuhduudiinhee tuluu ingej temtsej bgaad baharhaj baina. Manai Mongolin ireedui Bolson ursiinhe tuluu iim uudrug setgeleer handaj bgaad bayarlalaa gj helmeer bna. Anagaah uhaan hugjij bgaa ene saihan tsagt autizmtai humuusiig iluu niigemd oroltsoh taatai bolomj garch ireh bhaa. Amjilt az jargal husiye
Aav [73.15.171.xxx] 2017-04-29 11:50
Миний хүү бас аутизмтай , хүмүүжилгүй , эрх гэх мэтээр хүмүүсээр чичлүүлэх л хамгийн хэцүү дэ , хүмүүс минь ийм хүүхдүүдийг ойгож хүлээцтэй хандаж байгаарай
Зочин [122.201.22.xxx] 2017-04-29 09:30
2 хүү нь хөөрхөн хүүхдүүд л харагдаж байна ийм сайхан сэтгэлтэй зөв бодол санаатай хүмүүсийн ажил үилс нь байнга бүтэж бурхан ивээж байдаг юм шүү дүү нар минь өөдрөг байж эрч хүчтэй сайхан амьдраарай бэрхшээлийн ард үргэлж бэлэг нуугддаг ийм сайхан ээж аавд заяасан азтай үрс эрүүл энхийг хүсье асуудалгүй гэр бүл гэж энэ хорвоод нэг ч үгүй
Зочин [66.181.184.xxx] 2017-04-29 07:45
Энэ гэр бүлтэй нэгэн удаа уулзаж байсан юм байна. Үр хүүхдийнхээ төлөө маш ихийг уншиж судалсан түүнийгээ мэддэггүй хүмүүст мэдлэг болтол нь түгээсэн сайхан гэр бүл байсан шүү. Ээж аав иЙм л байх ёстой мэт. Гэр бүлд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Зочин [103.229.121.xxx] 2017-04-29 07:41
Аливаа жижиг зуйлээс гайхамшигийг олж харна гэдэг хамгийн чухал, гэтэл гайхамшигтай сайхан зуйлээс ганцхан еетэй байгаа зуйлийг олж хараад бухимддаг хун ч байдаг шуу
Зочин [103.57.92.xxx] 2017-04-29 05:41
Зөв сэтгэл байхад зөөлөн зөөлөн замбуулин хоер хүүд нь эрүүл энх аз жаргал хүсэн ерөөе
Зочин [66.181.187.xxx] 2017-04-28 22:20
Сайн уу тунгаа чамаар бахархаж байна мундаг юмаа хүүхдүүдээ маш сайн анхаарч өсгөж байгаад танай гэр бүлд эрүүл энх аз жаргал инээд хөөр үргэлж дүүрэн байгаасай гэж хүсье
Зочин [74.130.134.xxx] 2017-04-28 21:55
MMR вакцин аутизм үүсгэдэг гэдэг ер нь батлагдаад байгаа шүү. АНУд дээд шүүх үүнийг хүлээн зөвшөөрсөн, энэ тухай мэдээлэл хайж уншаарай. Болж өгвөл энэ вакцины 2с доош насанд хийгддэг 2 тунг хийлгэхгүй байвал зүгээр, мөнгөн ус, хүнд металтай вакцин хүний биед ороод янз бүрийн үйлчилгээтэй байдаг юм билээ, зарим хүүхэд зүгээр, зарим нь аутизм тусдаг.
Зочин [202.131.226.xxx] 2017-04-28 18:01
Бурхан минь, хэлэх сайхан үгээн эрж хайж ядаж байна. Зүгээр л ийм сайхан ижий аавтай золгосон хөөрхөн үрсүүд та нар азтай юм, ийм сайхан хайрыг мэдрүүлсэн үрсийнхээ ижий аав нь болсон та хоёр ч ерөөлтэй юм. Бүх зүйл утга учиртай. Сайн сайхныг хүсье!
зочин [66.181.180.xxx] 2017-04-28 15:59
Сэтгүүлч нь ч гэр бүлийн хоёр ч тэр аль аль нь хүнд сайхан энерги түгээсэн сайхан хүмүүс байлаа. Байгаадаа сэтгэл хангалуун амьрах нь хүний аз жаргал юм. Ямар сайхан ярилцлага вэ.Хөгжлийн бэрхшээлтэй гэж үрээ голж, хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо ханиа гомдоон хаяж сэтгэл дундуур амьдрах ямар хэрэгтэй юм бэ амьдралын гэгээлэг бүхнээ гэрэлтүүлж амьдрах нь аз жаргал биш үү
Эх хүн [203.91.115.xxx] 2017-04-28 15:10
Сайн сайхныг хүсэн ерөөе
Иргэн [66.181.180.xxx] 2017-04-28 14:42
Аз жаргалыг цогцлоогч гэр бүлдээ сайхан бүхнийг хүсье! Амжилт хүсье
Зочин [43.228.129.xxx] 2017-04-28 13:09
Олон гэр бүл уншаасай.Ийм зөв сэтгэлтэй сайхан залуустай байхад амьдрал сайхан шүү дээ
Зочин [122.201.24.xxx] 2017-04-28 12:19
Уншсанаа сийрүүлэхэд: Аутизмтай хүүхдүүд нийгмийн нөлөөнөөс хол байж яг өөрийхөөрөө үлдэх зорилготой ирсэн шинэлэг хүн төрөлхтөн. Ихэнхидээ нэг зүйлд маш авьяаслаг эсвэл энгийн хүнээс илүү чадвартай байдаг нь яг өөрийхөөрөө үлддэг учраас төрөлх билиг чадвараа бусад шиг алддаггүйд оршино. Жирийн хүмүүс нийгмийн эцэг эхийн нөлөөнд хэт орж өөрийн хэмнэлээ алдаж "нийгэмшдэг." Энийг өөрчлөхийн тулд, системд огт ордоггүй, системийг шинэчлэхээс өөр аргагүйд хүргэх аутизмтай хүүхдүүд төрж байгаа юм гэсэн. Таныг хүртэл ирээд өөрчилсөн (жишээлбэл онц дүнгээс илүү аз жаргалтай мөч бүхэн үнэтэйг ойлгуулсан) бурханы бэлэг хоер сайхан хүүгээ (бас хоер сайхан охиноо) хайрлаад амьдрахаас өөр яах вэ тэ? Сайхан эерэг хайр хүргэсэн мэдээ байна. Бас нэмж хэлэхэд хүүхдээ эрхлүүллээ барилаа гэдэг хүмүүсийг үл тоосон дээр(хүүхэд болгон дээр)
Зочин [112.72.11.xxx] 2017-04-28 20:28
Энэ хүүхэд их зөв ярьж байна. Одоо болох сонгуульд үзээрэй дэмжинээ.
Зочин [106.161.133.xxx] 2017-04-28 11:07
dotor orj uzeegui bolohoor unen bdliig n medku l bndaa
Зочин [202.70.46.xxx] 2017-04-28 10:41
Алтангэрэл ахаас үнэхээр сайхан эерэг энерги мэдрэгддэг. Эргэн тойрондоо л мэддэг бүхнээ хуваалцаж, гэрэл түгээдэг хүн байх. Энэ хэрээр танай гэр бүл эргээд бусдын сайхан энерги цуглаж аз жаргалаар дүүрэн байгаарай
Зочин [112.72.11.xxx] 2017-04-28 09:22
сайн байна уу. танай гэр бүлд аз жаргал хүсье. ухаалаг эцэг эх учир зөвхөн өөрийн хүүхдийн тухай биш, бүр нийтийн тухай бодож байна. энэ л өнөөгийн эцэг эхүүдэд дутаад байна даа. өөрийн л хүүхэд нь болж байвал тэр орчин ямар байх нь хамаагүй.. зөвхөн хүүхдээ л гэдэг хандлага давамгайлдаг. харамсалтай. Алтангэрэлдээ чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье. 21 -н 10В
Зочин [122.201.23.xxx] 2017-04-28 09:14
Аав ээж хүүхдүүдэд нь гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе.
Mikki [27.123.214.xxx] 2017-04-28 09:05
Ikh baharkhmaar saihan ger bul. Amidraliin ene shalguuriig hamtdaa tuulaad garna gedegt gunee itgej Yavdag. Manai zezerlegt bagadaa yavdag bdan. Bid ih hairrai. Az jargal husii saihan ger buldee. 2 huugee tur ch gesen avchirch bgaarai. Bidnii haalga bainga neelttee shuu
Зочин [66.181.185.xxx] 2017-04-28 13:10
Bayarlalaa
Зочин [27.123.214.xxx] 2017-04-28 08:17
Yamar mundag Aaw Eej we! Ger buld n xamgiin Sain saixniig xusye
zochin [203.91.115.xxx] 2017-04-28 08:03
delhiin od messi chin autizmtai bumbugtei hatitaj bj yaridag gesen, gadniihand iim saihan turshlaga bna, sportin od boloh naidvar 1000 % shuuu
Зочин [66.181.178.xxx] 2017-04-27 22:54
Altangerel nziinhaa ger buleer baharhaj bn. Ulam iliu az jargal hamgiin sain saikhan buhniig husiye
Зочин [202.179.25.xxx] 2017-04-27 21:37
Uhaalag ger bvl bn.yariltslagaas ih zvil oilgoloo.aagii ah mundag aaw ymaa. J.Ganaa
Zochin [122.201.31.xxx] 2017-04-27 21:17
Sain uu bugdeeree. аутизм iin talaar sain medex xunii xuvid mudag saixan ger bul bn aa.eruul enxiig xusie.xumuus mini bie biendee uram xairlaya.bie bienee xairlaya.
Зочин [103.212.118.xxx] 2017-04-27 20:24
Autizmtai huuhduud harahad arai uur turhtei bdag daa. Tanai 2 huug harahaar zugeer l huuhduud shig bh yum. Anduuraagui bgaa
Зочин [66.181.177.xxx] 2017-04-28 23:15
Autizmtai huuhed zugeer tsaraitai tsarai uur geed bgaa n uur uvchin Daunii syndrome Khromsomiin emgeg
Зочин [124.190.100.xxx] 2017-04-27 20:35
Ter chini daunii sindrom. Shal 2 uur zuil l dee
Зочин [202.70.46.xxx] 2017-04-28 15:23
Autismtai huuhed yag jiriin humuustei adil tsarai turhtei.
Зочин [66.181.182.xxx] 2017-04-27 20:23
Мундаг залуус бна, сайн сайхныг хүсье!
Chimgee [203.91.117.xxx] 2017-04-27 20:22
minii 2 huutei yg adilhan ym bna 2 huuhed autismtai baih hezuu shu. humuus gaihaad oilgohgui.Gehdee yahv zugere
Зочин [122.201.24.xxx] 2017-04-27 19:28
Ger buld n hamgiin ih az jargal, sain saihan buhniig husen erooe. Bugdeeree tsugtaa zutgevel bidnii huuhduuded iluu ih bolomj neegdene shuu. Javza, Otgoo 2
Зочин [66.181.179.xxx] 2017-04-27 18:58
ger buld n xamgiin sain saixniig xusey xuuxduud n ix xoopxon ymaa
Зочин [59.153.115.xxx] 2017-04-27 18:54
Mundag aav eej huurhun huuhduud .Ta nartaa az jargal husie.Devjij saijirnaa hugjinu itgeltei zutegtsgeeye de.Zovlon negtei eejees
Цээгий [103.10.22.xxx] 2017-04-27 18:50
Танай хоёр эрдэнэ үргэлж гэр бүлдээ аз жаргал бэлэглэж өдрөөс өдөрт улам сайжрах байхаа.Уйгагүй зүтгээрэй ! Танай гэр бүлд аз жаргал хүсье!
bolor [66.181.178.xxx] 2017-04-27 18:17
ТАНАЙ ГЭР БУЛД АЗ ЖАРГАЛ ХУСЬЕ! СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ БАЙХАД НЭГЛ МЭДЭХЭД БУХ МУУ ЮМ АРД ХОЦОРСОН БДАГ ХЕЕРХЕН ХУУХДУУДДЭН АЗ ЖАРГАЛ ХУСЬЕ....
Өнөрөө [27.123.214.xxx] 2017-04-27 16:52
Эртээр гандан зоогт хоол идэж байхдаа тааралдахад эгч нь мэдээгүй байсан. Танай хүүд ундаа аваад өгчихвөл эцэг эх нь дургүйцэх байх гэж эрүүл хүүхэдтэй ээж аав шиг бодоод өнгөрсөндөө харамсаж байна. Тэр өдөр ээжийн минь бурхан болсны 21 дэх өдөр байсан Хөөрхөн хүүхдүүдтэй нь цуг дараа хоол иднэ шүү эгчийнхээ facebook д ороод холбогдоорой. Танай сайхан гэр бүлд аз жаргал хүсье

Бидэнтэй нэгдээрэй