Шууд Chart

“Ривер гарден" хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

2025-10-27 16:28:22

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг нь "Ривер гарден" хотхон орчмын шугам шинэчлэлийн ажил юм. Өнөөдрийн байдлаар тус ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Нийслэлд энэ жил 1.3 км хөрсний ус зайлуулах шугамыг засаж, шинэчилж байна. Гурван байршлын шугам шинэчлэлийн ажил дууссан. ХУД-ийн 17 дугаар хороо “Ривер Гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ байршилд таван метр гүнд 1000-ын диаметртэй төмөр бетон хоолой угсарч байна. 11 дүгээр сарын 10-ны дотор гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн бөгөөд 12-15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэлээ.

 


“Ривер гарден" хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй