Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

2017-05-13 15:01:34

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрөөр (2017.05.13) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Мод тарьж, буян хураах энэ сайхан өдрийн мэндийг Цэцэрлэгт хүрээлэнд хуран цугласан Та бүхэнд өргөн дэвшүүлъе.

Анх 2010 онд Монгол Улсын төрийн тэргүүн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулж байх талаар зарлиг гаргаж, энэ шийдвэр гарснаас хойш монголчууд бид бүхэн ажиллаж, амьдарч байгаа орчиндоо мод тарьж, зүлэгжүүлж, ногоон байгууламжийг бий болгож ирсэн уламжлалтай билээ.

Мод тарих ажлыг хэрхэн санаачилж, уриалга гаргаж байсан талаар судлахад анх 1872 онд АНУ-ын Небраска мужид Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргаж байсан түүхтэй юм байна. Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргасан улс орнуудыг эрэмбэлэвэл Монгол Улс 33-т бичигдсэн байдаг байна. Мод тарина гэдэг бол байгаль дэлхийгээ баясгаж, амьдарч байгаа орчноо эрүүл сайхан агаартай, хүүхэд багачуудын тоглох таатай нөхцлийг бүрдүүлдэг буянтай үйлс юм. Сүүлийн 7 жилийн байдлаар дүгнэвэл Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд 10 сая орчим мод тарьсан статитистик тоон үзүүлэлттэй байна. Үнэхээр 10 сая орчим мод тарьж ургуулж чадсан бол маш том амжилт. Гэхдээ 10 сая орчим мод ургасан эсэхэд бид нарийвчилсан бүртгэл хийх ёстой. Төр, засгаас хөрөнгө зарцуулж мод тарьж, ногоон байгууламжийг бий болгохын зэрэгцээ модоо арчлах, хамгаалах тал дээр анхаарал тавьж ажиллах ёстой. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа 40 гаруй байгууллагын бүх хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Дараа нь УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, Нийслэлийн удирдлагууд мод тарилаа.

Энэхүү өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Цэрэнбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.


УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [128.199.47.xxx] 2017-06-05 18:29
Мод тарина гэдэг бол байгаль дэлхийгээ баясгаж, амьдарч байгаа орчноо эрүүл сайхан агаартай, хүүхэд багачуудын тоглох таатай нөхцлийг бүрдүүлдэг буянтай үйлс юм.
Зочин [138.68.105.xxx] 2017-06-05 16:17
Мод тарина гэдэг чинь буян шүү дээ
Зочин [139.59.79.xxx] 2017-06-05 15:44
Ард олноо зөв үйл ажиллагаанд уриалан дуудаж чаддаг хүн байна аа.
zo [191.101.30.xxx] 2017-06-03 11:31
neeree l mod tarih hamgiin tom buyn gdgdee

Бидэнтэй нэгдээрэй