
Сүүлийн хэдхэн жилийн дотор таван настай жаалхүүг хойд эцэг нь заазуурдсан, дөрөвхөн настай бяцхан охин хойд эх, төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан, гурван настай үрээ төрсөн эцэг нь модон сандлаар зодож хөнөөсөн зэрэг нийгмийг цочроосон аймшигт хэргүүд гарсныг та бүхэн санаж байгаа байх.
Цоожтой хаалганы цаана, гэр бүл хэмээх халуун дулаан байх учиртай орчинд үйлдэгддэг тэрхүү харгислалын дийлэнх хохирогчид нь бяцхан хүүхдүүд байдаг нь харамсалтай. Та бүхэнд тэрхүү аймшигт хэргүүдийн нэгнийх нь хохирогч болж, амиа алдсан дөрөвхөн настай бяцхан охинд зориулсан нэгэн бичлэгийг дахин хүргэж байна.
Та бүхэн үүнээс хүн хүндээ эрхэм байхын нандин утга учрыг мэдэрч, хүчирхийллийн дэргэдүүр хэзээ ч дуугуй өнгөрч болохгүй гэдгийг ойлгоосой хэмээн хүссэнийх... Бяцхан үрсийн минь алаг нүдийг гомдлын нулимс бүү бүрхэг...
Бяцхан үрсийн минь алаг нүдийг гомдлын нулимс бүү бүрхэг... | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.