Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2017-06-07 09:49:08

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.06.06/ хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав. Төслийн 1 дүгээр заалтын 14 дэх дэд заалтын “туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх” гэснийг “багшийг ажиллуулах” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар заалтын “2017 оны намрын” гэснийг “2018 оны хаврын” гэж өөрчлөх гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ.


УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй