
Наадамд зодогдох хүчтэнүүд аймаг, дэвжээгээрээ гал болон гарч баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд бөхийн галууд бэлтгэлээ хаана базааж байгааг товчхон сонордуулья.
Увс аймгийн “Увс нуур” гал “Харзтай”-д энэ сарын 9-нөөс бэлтгэлдээ гарчээ. Тус галд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40 орчим бөх базааж байна. Энэ жил тус галын багшаар улсын заан Д.Бумбаяр ажиллаж байгаа гэнэ.
Булган аймгийн “Булган хан” дэвжээ энэ сарын 3-нд нутагтаа бэлтгэлд гарсан аж. Тус галыг улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нар ахалж буй. Мөн улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар энэ галд бэлтгэлээ чамбайруулж байна. Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд энэ сарын 12-ноос бэлтгэлээ базааж эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнөөдрөөс “Харзтай”-д наадмын бэлтгэлдээ гарч байна. Тус галд 30 гаруй бөх бэлтгэлээ хийх сурагтай.
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүд дасаж, заншсанаараа "Мандал" амралтад бэлтгэлээ базааж байна.
Хэнтий аймгийн бөхчүүдийн хувьд улсын начин Д.Одхүүгийн удирлагад "Өндөр дэнж"-ид наадмын бэлтгэлээ хийж буй.
“Хантайшир” дэвжээнийхэн дасаж, заншсанаараа "Мандал"-д бэлтгэлээ базааж байна | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.