Шууд Chart

Б.Батбаатар, Х.Оюунчимэг нар улсын аварга боллоо

2017-07-05 12:28:35

Ахмадын сурын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр сурын төв талбайд боллоо. Жил бүр баяр наадмын өмнө болдог энэ тэмцээнд эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш насны 30 гаруй харваач цэц мэргэнээ сорив.

Ахмадын харваанд эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрийн зайнаас хана, хасаа 40 сум тавьдаг. Тэмцээнд эрэгтэйчүүдээс

  • Улсын мэргэн, спортын мастер Б.Батбаатар 30 оноогоор 1-р байр
  • Хүндэт мэргэн, спортын мастер Д.Санжаасүрэн 29 оноогоор 2-р байр
  • Спортын мастер П.Гармаа 28 оноогоор 3-р байр
  • Хүндэт мэргэн, спортын мастер 27 оноогоор 4-р байр
  • Спортын мастер Жамбалдорж 27 оноогоор  5-р байрыг тус тус эзлэв..

Харин эмэгтэйчүүдээс:

  • Даяар дуурсах дархан мэргэн Х.Оюунчимэг 34 оноогоор 1-р байр
  • Аймгийн мэргэн, спортын мастер Д.Цэцэгмаа 30 оноогоор 2-р байр
  • Даян мэргэн Д.Энхтунгалаг 29 оноогоор 3-р байр
  • Улсын мэргэн Д.Цэцэг 29 оноогоор 4-р байр
  • Спортын мастер Бямбасүрэн 28 оноогоор тавдугаар байр эзэллээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Батбаатар, Х.Оюунчимэг нар улсын аварга боллоо  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй