Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017-07-06 11:33:16

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргалаа. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж анхны хэлэлцүүлгээр батлуулахаар тогтов.


Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй