Шууд Chart

Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж ажиллахыг үүрэг болголоо

2017-08-03 12:27:16

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан Ажлын хэсэг даваа гарагт хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,

1. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, малтай айл өрхүүдэд Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг Хороодын Засаг даргын Ажлын албаар дамжуулан хүргүүлэх

2. Шүлхийн вакцинд хамрагдаагүй малын тоог нарийвчлан гаргах, хөдөө орон нутгаас зөвшөөрөлгүй зуслангийн бүсэд буусан малын тоог нарийвчлан гаргаж, шүлхийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холобгдох хүмүүст үүрэг болголоо. Хуралд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээ, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлгийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, 15-20 дугаар хорооны Засаг дарга нар оролцсон юм.


Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 1764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй