
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амарсайхан, Б.Пүрэвсайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдах юм. Харин маргааш 5-9 даваа явагдана. Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан юм.
Даншиг наадмын хүчит бөхийн барилдаан болж байна | ||
Үзсэн: 2284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.