
Хүй долоон худагт энэ сарын 19,20-нд Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн болно.
Уг тэмцээнийг Монголын үндэсний уламжлалт шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Тэмцээн Монголын шагайн харвааны холбооны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдах юм.
Мөн МШХХ-ны анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр стандартчилагдсан цол, зэрэг, малгай, малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ.
Шагайн харвааны тэмцээнд оролцох бүх харваач үндэсний хувцас өмсөхийг үүрэг болгожээ.
Хүй долоон худагт шагайн харвааны тэмцээн болно | ||
Үзсэн: 1885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.