
АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан”-гаас 2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 270 мянган ам.доллараар урамшуулахаар болжээ.
Парисын дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсэн бөгөөд нийт 270 мянган “ногоон” гардахаар болсон нь дээд амжилт.
Хоёр жилийн өмнө нь АНУ-ын бөхчүүд Лас-Вегасын ДАШТ-д нийт 245 мянган ам.долларын шагнал хүртсэн нь өмнөх рекорд юм.
“Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмыг аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 100, 50, 25 мянган ам.доллараар шагнадаг бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 465 мянган ам.доллар халаасалжээ.
Мөнгөн шагнал хүртэгсдийг “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хелен Марулис (365 мянга $), Кайл Снайдер (350 $) удаалдаг.
Энэ жилийн дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдын урамшууллыг энэ сарын 9-нд Детройт хотод болох арга хэмжээний үеэр гардуулна.
АНУ чөлөөт бөхийн тамирчдаа 270 мянган ам.доллараар урамшуулна | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.