Шууд Chart

Шилдгүүд маргааш эх орондоо ирнэ

2017-09-06 11:47:35

“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон маргааш эх орондоо ирнэ.

Дэлхийн 126 орноос жин тус бүрт хамгийн шилдэг жүдочоо сойдог дэлхийн аваргад Монголын жүдочид  медалийн жагсаалтаар гуравдугаарт бичигдэж түүхээ нэгэн дээд амжилтаар зузаатгасан билээ. 

Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар медалиа ихэрлүүлсэн бол олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа алтан медаль хүртэж Монголын ард түмнээ баярлуулсан.

Эрэгтэйчүүдийн -73кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн -63кг-д Б.Мөнгөнчимэг дэлхийд нэрээ данслууллаа. 2015 оны Астанагийн дэлхийн аваргад С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа хоёрын авсан хүрэл медалийг залгамжлан буухиаг нь тасалсангүй. 

Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр олон жил хүсч мөрөөдөж явсан дэлхийн аваргын анхны медалиа энгэртээ зүүсэн юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдгүүд маргааш эх орондоо ирнэ  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй