Шууд Chart

П.Орхон, Ц.Цогтбаяр нар бэлгээ гардлаа

2017-09-06 13:56:25

Францын нийслэл Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, “Аваргууд Академи, “Бат сол” компанийн бөх ОУХМ П.Орхон алтан медаль хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Спортын төв ордны гадаа талбайд “Бат сол” компанийн гүйцэтгэх захирал Батсайхан түүнд 2016 оны “Ланд-200” маркийн автомашин бэлэглэв. Энэхүү төмөр хүлэг нь 150 сая төгрөгийн үнэтэй юм байна.

Мөн энэ үеэр П.Орхоны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт Хан-Уул дүүрэгт байрлах “Flora tower” хотхоны хоёр өрөө байраар урамшуулав.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Орхон, Ц.Цогтбаяр нар бэлгээ гардлаа  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй