
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2017.09.07) БНХАУ-ын Жөзян мужийн Ханжоу хотын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийгээд, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээлттэйг хэлэв.
Уулзалтаар талууд эрчим хүч, барилга, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцон, хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох чиглэлд цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.