
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2018 онд болох өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээний хуваарийг албан ёсоор баталжээ.
Ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ манай бөхчүүдэд хэзээнээс ээлтэй Унгарын нийслэл Будапештэд аравдугаар сарын 22-28-нд болно. Азийн АШТ хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-нд Киргизстаны нийслэл Бишкект зохион байгуулагдах юм.
Унгарын нийслэлд 1985, 1986, 2005, 2013, 2016 оны ДАШТ, Бишкект одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байв.
ДАШТ:
Насанд хүрэгчид - Будапешт (Унгар), Аравдугаар сарын 22-28
Залуучууд - Трнава (Словак), Есдүгээр сарын 18-23
Өсвөр үе - Загреб (Хорват), Долдугаар сарын 3-8
ДЭЛХИЙН ЦОМ:
Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом - Такасаки (Япон), Гуравдугаар сарын 17-1
Эрэгтэйчүүдийн Дэлхийн цом - Айова (АНУ), Дөрөвдүгээр сарын 7-8
АЗИЙН АШТ:
Насанд хүрэгчид - Бишкек (Kиргизстан), Хоёрдугаар сарын 28 - Гуравдугаар сарын 4
Залуучууд - Шинэ Дели (Энэтхэг), Долдугаар сарын 19-22
Өсвөр үе - Ташкент (Узбекистан), Тавдугаар сарын 3-6.
Ирэх жилийн чөлөөт бөхийн ДАШТ Унгарын нийслэл Будапештэд болно | ||
Үзсэн: 1701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.