
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн албан ёсны эрэмбийг гаргаж эхэлжээ.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр аймгууд наадмын дүйзээ ирүүлээгүй болон МҮБХ-ны эрэмбээр барилдуулаагүй, тойргийн цолоор барилдуулсан Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Багануурт шинээр цол авсан, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбэ өөрчлөгдөхгүй аж.
Иймд тус холбоо аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэ шинэчлэх ажлын хүрээнд аймгуудын баяр наадмын комисс, бөхийн салбар хороодыг дүйзээ яаралтай ирүүлэхийг анхааруулав.
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг шинээр эрэмбэлнэ | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.