
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмаар Монгол Улсын гарьд цол хүртсэн Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам түүний төрсөн нутаг Увс аймгийн Улаангом хотод өчигдөр боллоо.
Баяр наадмыг нээж Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт Улаангом сумын засаг дарга Ц.Пүрэвжав нар үг хэллээ.
Наадамд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Т.Баасанхүү, А.Бямбажав, аймгийн хурц арслан Н.Золбоо, О.Гантулга нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бяр хүчээ сорьсноос
Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, ЗХ-ны 350-р анги, ТЭЦ-4 ТӨХК "Гачуурт" групп, “Увс нуур” дэвжээний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж,
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, "Ист Даймонд дрилинг" ХХК Их богд дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Золбоо үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат "Хемон констракшн" ТЭЦ-3 ТӨХК Сүхбаатар аймгийн онцгой байдлын газар, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан Н.Батсуурь, Увс аймгийн Тэс сумын харьяат “Сүлд” спорт хороо, БХИС "Кореа Оптик Монголиа” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа.











Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ | ||
Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.