
ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-ний хооронд Якутад болно.
10 дахь удаагийн болох гэж буй уламжлалт тэмцээнд Монгол Улсаас
- 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Арслан),
- 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс),
- 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан),
- 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс),
- 74 кг-д Занданбудын Сумъяабазар (Хангарьд),
- 86 кг-д Баатарын Нямбаяр (Ирээдүй),
- 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга) нарын найман тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ.
Түүнчлэн олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч П.Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм.
Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.
Өсвөрийн бөхчүүд Якутад хүч үзнэ | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.