
Увс аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн энэ сарын 15-нд тохиов.
Мөн Увс аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо, “Келсо центр” хамтран есдүгээр сарын 15, 16, 17-нд зохион байгуулсан Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын барилдаан Биеийн тамир спортын газрын зааланд гурван өдрийн турш болж өндөрлөлөө.
Уг барилдаанд хүчит 128 бөх зодоглож, хоёр давсан шилдэг 32 бөх тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа.
Тус барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын арслан Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
Харин аймгийн хурц арслан Н.Золбоо, улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, нар удаах байрыг эзэлсэн юм.
Түрүү бөхийг 5000 ам.доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр байлав.
Улсын гарьд Ө.Бат-Орших 5000 ам.доллар, алтадсан цом, алтан медалийн эзэн боллоо | ||
Үзсэн: 1471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.