Шууд Chart

Бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагджээ

2017-09-19 17:20:14

Монгол бөхийн барилдааныг дүрс бичлэгээр /камер/ шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах байдал гарах болсон.

Энэ асуудалтай холбогдуулан ийм үед үзэгчид Монгол бөхийн өргөө  болон төв цэнгэлдэх хүрээлэнд том дэлгэц тавьж, камераар шүүх санал тавьдаг ч МҮБХ хүлээж авалгүй өнөөдрийг хүрсэн юм. Мөн камераар бөхийн барилдааныг шүүх саналыг бөх сонирхогчид удаа дараа гаргадаг. 

Тэгвэл МҮБХ дээрх асуудлыг анхаарч, энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт дараах хүмүүс багтсан байна.

Ахлагч: МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан

Н.Б.Дарга: С.Мөнх-Эрдэнэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/

Гишүүд:
1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
2. Т.Өсөх-Ирээдүй /"Алдар" СХ, улсын харцага/
3.М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБДарга, олон улсын шүүгч/
4.Б.Батзаяа /МХБХолбоо, спортын сэтгүүлч/
5.Р.Галбадрах /МУИС-ийн физикийн багш, доктор, профессор/
6.н.Гантөмөр /"Монгол" HD телеьизийн ерөнхий найруулагч/
7.Я.Цогтсайхан /ТҮ9 телевизийн операторын албаны дарга/
8.С.Шижирбат /"ЕТҮ" телевизийн редактор, спортын сэтгүүлч/
9.Б.Батзориг /"Медиа спорт" ХХК-ний захирал, бөх сонирхогч/
10. Д.Эрдэнээ /бөх сонирхогч/
11.Б.Батбаяр /"Бид Монгол" ХК-ний захирал/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагджээ   
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй