Шууд Chart

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017-09-21 13:27:17

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр (2017.09.21) “Эмнести Интернэшнл” байгууллагын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Минар Пимпл болон тус байгууллагын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Николас Бикүелен нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Минар Пимпл хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт талархал илэрхийлээд гурван асуудлаар ярилцахаар ирсэнээ дуулгасан юм. Энэ үеэр “Эмнести Интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхий дахины хүний эрхийн байдал 2016” судалгааны тайлангаа Д.Цогтбаатарт гардуулж өглөө.

Тэрбээр “Монгол Улс цаазаар авах ялыг халж бүс нутагтаа үлгэр жишээ орны тоонд багтсан нь маш чухал. Энэ ч үүднээсээ цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа орнуудад туршлагаасаа хуваалцах, тэдэнд зөвлөгөө өгөх боломжтой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр манай байгууллага ихээхэн өөрчлөгдөж байгаа. Бидний хамтын ажиллагаа зөвхөн судалгаа гаргаж, зөвлөгөө өгөөд зогсох биш илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг дуулгах гэсэн юм. Монгол Улсын тухайд чанартай боловсрол олгох, эрүүл мэндэд анхаарах, ядуурлыг бууруулах, баялгын тэгш хуваарилалтыг бий болгох, иргэдийн хуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, орон сууцаар хангах зэрэг өргөн хүрээний асуудлууд тулгарч байгааг дурдах хэрэгтэй. Эдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгоход Засгийн газрын үүрэг оролцоо маш чухал юм” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Зөвхөн нэг судалгаанд суурилж хөгжлийн бодлогыг тодорхойлж болохгүй, олон талаас нь судалж байж чанартай бодлого төрнө. Манай улс олон саад бэрхшээлтэй тулгардаг ч ололттой зүйлс ч бий. Бид асуудлыг хойшлуулаад байвал асуудал хэвээрээ л байна. Иймээс цаг алдалгүй асуудалтай нүүр тулж ажиллах нь чухал. Ер нь Монгол Улс туршилтын үедээ явж байна. Үүнийг даван гарахад та бүхний хийж хэрэгжүүлэх ажил чухал учраас цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.

Дараа нь талууд бусад асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөлөө.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
albaker [93.65.89.xxx] 2017-09-21 17:44
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй