Шууд Chart

Залуу уяачдын холбооны бага чуулган болно

2017-10-03 16:15:09

Монголын морин спорт залуу уяачдын холбооны нэг жилийн ой, бага чуулганы хурал энэ сарын 06-07-нд болно.

Уг чуулганаар 2016-2017 онд  хийж хэрэгжүүлсэн ажилаа дүгнэх, 2017-2018 онд хийхээр төлөвлөж буй ажилаа хэлэлцэж батлахаар төлөвлөжээ.

Ирэх онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулах, хурдан морины уралдаанч хүүхдийг сургаж чадавхжуулах гарын авлага гаргах, салбар холбоодын уламжлал болгон зохион байгуулах наадам уралдааныг хэлэлцэн батлах аж.

Монголын морин спорт залуу уяачдын холбооны 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал:

  • Залуу малчдаа дэмжих аяныг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулсан.
  • ММСЗУХ-ны салбар холбоог 21 аймагт байгуулсан бөгөөд 2000 гаруй гишүүн, 338 тэргүүлэгч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон холбоо болсон.
  • Үндэсний их баяр наадмын хурдан морины комисс, Засагт Ханы хурд-2017 хаврын бүсийн уралдаан, Зүүн бүсийн хурд, Их мандал-5 говийн бүсийн уралдаануудын зохион байгуулах комисст орж ажилласан.
  • ММСЗУХ-ны Салбар холбоод аймаг, сумын тогтоолтой томоохон уралдаануудыг зохион байгуулсан.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах хэрэгсэл, мөн мөнгөн хандив өгсөн зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

ММСЗУХ-ны Бага чуулганы гишүүнд  21 аймгийн Салбар холбоодын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор багтдаг юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу уяачдын холбооны бага чуулган болно  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй