Шууд Chart

Н.Алтанхуяг “Шпигель” сэтгүүлд ярилцлага өглөө

2013-11-28 09:02:04

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХБНГУ-ын долоо хоног тутмын “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Монгол Улс Герман Улстай цаашид харилцах, хамтран ажиллах салбаруудын эхэнд мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүнийг боловсруулах чиглэлийг  нэрлэлээ. Монгол малын түүхий эдээр байгалийн гаралтай сайн чанарын бүтээгдэхүүнийг Германы өндөр технологи ашиглан үйлдвэрлэх боломжтой. Цаашлаад уул уурхайн салбарт тэр дундаа нүүрс боловсруулах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгаа.  Нүүрснээс хий болон шингэн түлш гаргаж авах чиглэлд Герман улс их туршлагатай. Энэ чиглэлээр хамтын ажиллагаа эхэлсэн. Мөн боловсролын салбарт хамтран ажиллаж байна. Манай залуучуудын инженерийн боловсролд маш чухал үүрэгтэй Герман-Монголын хамтарсан дээд сургууль байгуулагдлаа гэлээ. 

Германд суралцаж байгаа залуучуудад хандаж юу хэлэх вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө эхний жилүүдэд байна. Цаашдаа их зүйл хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй залуусын хувьд хамгийн сонирхолтой амьдрал Монголд хүлээж байна” гэлээ.

Н.Алтанхуяг “Шпигель” сэтгүүлд ярилцлага өглөө   
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй