Шууд Chart

Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2017-10-19 10:44:20

Монгол Улсын гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх, чадварлаг залуу гагнуурчдыг төрүүлж, 2018 оны БНХАУ-ын Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын уралдаанд оролцуулах гэж байна.

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг, Эрчим Хүчний Хөгжлийн төв ОНӨГ-тай хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг "Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

Тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулах бөгөөд ISO, MNS, DIN, EN стандартын дагуу гагнах ур чадвараар явуулах юм байна.

Тэмцээний 4 төрлийг танилцуулбал:

1. Бүрхүүлт электродтой гар нуман (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур

2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хагас автомат гагнуур

3. Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур

4. Хүчилтөрөгчит хийн гагнуур (311 OFW) буюу хийн гагнуур

Тэмцээнд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчдыг 2017 оны 11 дүгээр сарын 1-15-ныг хүртэл Герман Монголын Сургалт Үйлдвэрлэлийн төвийн байранд бүртгэнэ.

Тэмцээнд оролцохыг хүссэн гагнуурчид мэргэжлийн үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зураг 1%-тай ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болох аж.

Тэмцээний журам, дэлгэрэнгүй мэдээллийг welding@mmsws.mn сайтаас үзнэ үү.


Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно   
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй