Шууд Chart

19 хүртэлх насныхнаас бүрдсэн шигшээ баг Хөх хотыг зорилоо

2017-10-20 09:39:57

МХБХ-ны 19 хүртэлх насны шигшээ баг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьлоо.

З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан тэд урд хөршид нөхөрсөг гурван тоглолт хийх хуваарьтай байгаа аж.

Ирэх арваннэгдүгээр сард талбайдаа Япон, Тайланд, Сингапурын залуустай ААШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх гэж байгаа манай тамирчдын хувьд тэмцээний өмнө формоо олоход дээрх тоглолтууд тун чухал байх нь гарцаагүй юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр Унгарын Пушкаш академийн залуу суралцагчид шигшээ багтайгаа нэгдсэн байна.

Тус клубын хамтаар "Сүзүки цом"-ын тэмцээний хүрэл медаль хүртсэн Г.Ганбаяр Монгол Улсын 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байна.

Түүнээс гадна "Пушкаш академи"-д энэ жилээс суралцаж буй А.Дөлгөөн, өнгөрсөн жил суралцсан О.Хантэнгэр нарын шилдэг залуу тоглогч эх орныхоо төлөөлөл болон Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөхөөр болоод байгаа аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

19 хүртэлх насныхнаас бүрдсэн шигшээ баг Хөх хотыг зорилоо  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй