
Манай гаригийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн дугуйн уралдаан болох “Тур де Франс” ирэх онд 105 дахь удаагаа зохиогдоно. Тус уралдааныг зохион байгуулагч Амаури Спорт байгууллагаас уралдааны маршрутын танилцууллаа.
Парис хотод болсон энэхүү арга хэмжээнд уралдааны түүхэн ялагчдаас эхлээд Элит ангиллын багуудын төлөөлөл зэрэг олон тооны зочид хүрэлцэн иржээ.
Ирэх уралдаан долдугаар сарын 7-29-ны хооронлд болно. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад долоо хоногоор хойшлуулсан хугацаа юм. Учир нь ирэх онд ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ зохигдож учраас зохион байгуулагчид хуваариа зөрүүлэхийг хичээсэн байна.
Уламжлал ёсоор 21 шатны уралдааныг тамирчид хийх бөгөөд гол нь хоёр амралтын өдөр багтсан аж.
Тамирчид энэ өдрүүдэд нийт 3329 км замыг туулж, уралдах болсон нь 21 дүгээр зуун гарснаас хойших хамгийн богино уралдаан болж байгаа аж. Энэхүү маршрутыг уралдааныг дүрмийн өөрчлөлттэй шууд холбож байгаа бөгөөд ирэх оноос эхлэн баг тус бүр найман тамирчинтай уралдахаар болжээ. Өөрөөр хэлбэл 198 биш 176 дугуйчин уралдаанд оролцох тул уралдааны замыг богиносгох шийдвэр гаргажээ.
Жил бүрийн “Тур де Франс”-ын нээлтийн гараа хаана болох эсэх нь анхаарал татдаг. Сүүлийн хэдэн жил дараалан гадаадад эхлэж байсан тус уралдаан ирэх жил Францад гараагаа хийх болжээ. Тодруулбал Францын усан тээвэр, газар тариалангын гол бүс нутаг болсон Вэнди мужид нээлтийн гараанууд болно.
Хуваарьт багтсан 21 шатыг хэв шинжээр нь ангилвал тэгш замын есөн гараа, хагас уулын замд болох дөрвөн гараа, өндөр уулын бүсэд болох зургаан гараа багтснаас гадна хувийн болон багийн цуваа гараа тус бүр нэг болохоор тусгагджээ.
“Тур де Франс” уралдааны маршрутын танилцууллаа | ||
Үзсэн: 1765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.