Шууд Chart

А.Баярцэцэг Стивен Сигалын найруулсан кинонд хоёр дахь удаагаа тоглоно

2017-10-20 11:30:03

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” киноны эмчийн дүрд тоглосон загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг дахин киноны урилга хүлээн авчээ. Гэхдээ тэрбээр ирэх онд тоглох киноныхоо талаарх бусад мэдээллийг одоохондоо нууцлав.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээний үеэр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал болон түүний эхнэр Б.Эрдэнэтуяа нар түүнтэй анх танилцаж, дээрх дүрийг өгч байжээ.

Стивен Сигал хоёр дахь кинондоо тоглуулах санал тавихдаа “Тайландад болсон киноны шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорьж үзээрэй” хэмээжээ. Тэгсний дараар А.Баярцэцэг “Эхний шалгаруулалтад оролцохын тулд кино зохиолоо уншиж танилцаад, өөрийнхөө дүрийг тоглож үзүүлээд, видеогоор явуулсан. Дараа нь кино найруулагчтайгаа очиж уулзан, ур чадварын шалгаруулалтад орсон. “Attrition” кино 2018 оны гуравдугаар сард нээлтээ хийнэ” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Баярцэцэг Стивен Сигалын найруулсан кинонд хоёр дахь удаагаа тоглоно  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй