Шууд Chart

У.Далантай бие даасан тав дахь цомгоо “өлгийджээ”

2017-10-20 13:32:08

Монгол Улсын гавьяат жүжигчин Усны-Эхнийн Далантай бие даасан тав дахь “Дуулах тусам” цомгоо сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ.

Түүний энэхүү цомогт дуунд дуртай ард түмний сонсох дуртай “Нутгийн салхи ээжийн үнэртэй”, “Очирваанийн бүсгүйчүүд”, “Гэгээн нутаг”, “Ээжийн сайхан хорвоо”, “Чи бидэн хоёр”, “Мэдээ нь үгүй сэтгэл” зэрэг дуу багтжээ.

Сонирхуулахад тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлснээр өдгөө урлагтай нөхөрлөөд 25 дахь намартайгаа золгож байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

У.Далантай бие даасан тав дахь цомгоо “өлгийджээ”   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй