
Монголын үндэсний маркетингийн холбоо нь 2013 оноос жил бүрийн энэ өдрийг өөрийн тэмдэглэлт өдөр болгон зарласан билээ. Тус байгууллага нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, маркетеруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих, Монгол Улсаа сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетеруудыг эгнээндээ нэгтгэсэн юм.
Маркетеруудын өдрийн хүрээнд энэ сарын 16-21-ны хооронд “I’m a marketer” уриан дор маркетингийн салбарын мэргэжлийн холбоо, агентлаг, зөвлөх, их дээд сургууль, төрийн болон бизнесийн байгууллага идэвх санаачлага гарган маркетингийн салбарыг сурталчлах, хийсэн бүтээснээ бусдад таниулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд “Marketer’s party” баярын арга хэмжээ болох бол маргааш “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг үзэж, бусад байгууллагуудын зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох юм.
Иймд эрхэм маркетерууд та бүхэнд “Маркетеруудын өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
Монголын маркетеруудын өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 1563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.