
Error loading player: No playable sources found
Дуучин Г.Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд ирэх арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулах гэж байна.
Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин юм.
Энэ л үүргийг Г.Дэлгэрцогт гүйцэтгэж өдгөө “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг бүтээлээрээ өөрийн гэсэн орон зайг бий болгоод байна.
Хэдхэн хоногийн өмнө “Hi fi” сиди шопод “Үлэмжийн гоо” цомгынхоо нээлтийг хийгээд байсан тэрбээр бие даасан анхны тоглолтоороо үлэмж тансаг аялгууг, үнэнч ариун хайрыг, үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулахаар бэлтгэл ажилаа хангаж буй.
Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” тоглолт болно | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.